Skip Navigation
The Endowment for Human Development
The Endowment for Human Development
Improving lifelong health one pregnancy at a time.
Donate Now Get Free Videos

Multilingual Illustrated DVD [Tutorial]

The Biology of Prenatal Development




ТӨРӨХИЙН ӨМНӨХ ХӨГЖИЛ

.Монгол [Mongolian (Khalkha)]


National Geographic Society This program is distributed in the U.S. and Canada by National Geographic and EHD. [learn more]

Choose Language:
Download English PDF  Download Spanish PDF  Download French PDF  What is PDF?
 

Chapter 1   Introduction

Үр тогтсон ганц зигот эс үржсээр 100 триллион эстэй насанд хүрсэн хүн болтол хөгжих динамик үйл явцыг байгалийн хамгийн гайхамшигт үзэгдэл гэлтэй.

Насанд хүрсэн хүний бие организмын хэвийн үйл ажиллагаа нь ерөнхийдөө эхийн хэвлийд байх үед бүрэлддэг бөгөөд зарим үйл ажиллагаа нь бүр жирэмсний эхэн үед төлөвшдгийг сүүлийн үеийн судалгаагаар тогтоожээ.

Эхийн хэвлийд хүний биеийн бүтэц бүрэлдэн тогтож, төрсний дараа амьдрахад шаардлагатай үйл хөдлөл, чадвар нь төлөвшдөг тул энэ үеийг одоо цагт хүн амьдралдаа бэлтгэх үе гэж үздэг болж байна.

Chapter 2   Terminology

Хүний жирэмсэн үе ихэвчлэн үр тогтсон мөчөөс эхлэн хүүхэд төрөх хүртэл ойролцоогоор 38 долоо хоног үргэлжилнэ.

Үр тогтсоноос хойших эхний 8 долоо хоногт хэвлий дэх хүүхдийг шинжлэх ухаанд “эмбрион” гэж нэрлэдэг, энэ нь “үр хөврөл” гэсэн утгатай үг юм. Хөврөлийн үе гэдэг эхний энэ хугацаанд хүний бие эрхтний ихэнх үндсэн тогтолцоо бүрэлддэг.

8 долоо хоног дууссанаас эхлэн хүүхэд төрөх хүртэлх үед хэвлий дэх хүүхдийг шинжлэх ухаанд “фетус” гэх бөгөөд энэ нь “ураг” гэсэн үг юм. Ургийн үе гэдэг энэ хугацаанд хэвлий дэх хүүхдийн бие томорч, эрхтний системүүд ажиллагаанд орж эхэлнэ.

Үр хөврөл ба ургийн насыг үр тогтсон мөчөөс эхлэн тоолно.