Skip Navigation
The Endowment for Human Development
The Endowment for Human Development
Improving lifelong health one pregnancy at a time.
Donate Now Get Free Videos

Multilingual Illustrated DVD [Tutorial]

The Biology of Prenatal Development




ТӨРӨХИЙН ӨМНӨХ ХӨГЖИЛ

.Монгол [Mongolian (Khalkha)]


National Geographic Society This program is distributed in the U.S. and Canada by National Geographic and EHD. [learn more]

Choose Language:
Download English PDF  Download Spanish PDF  Download French PDF  What is PDF?
 

The Fetal Period (8 Weeks through Birth)

Chapter 37   9 Weeks: Swallows, Sighs, and Stretches

Ургийн үе нь эхээс төрөх хүртэл үргэлжилнэ.

Ураг 9 дэх долоо хоногт хуруугаа хөхөж эхлэх ба амнион шингэнээс ч залгиж мэднэ.

Ураг гараараа юм атгах, толгойгоо урагш хойш хөдөлгөх, амаа ангайх, хамхих, хэлээ хөдөлгөх, санаа алдах, суниах зэрэг хөдөлгөөн хийнэ.

Нүүр, алга, хөлийн улын мэдрэл хөнгөхөн хүрэхийг мэдэрнэ.

“Ургийн хөлийн уланд аяархан хүрэхэд” хөлөө өвдгөөр нь нугалах, хөлийн хуруугаа атийлгах хөдөлгөөн хийнэ.

Энэ үед нүдний зовхи бүрэн аниатай байдаг.

Төвөнх дотор дууны холбоосууд бий болж, дууны хөвч бүрэлдэж эхэлнэ.

Эмэгтэй урагт сав мэдэгдэх ба өндгөвч дотор нь оогони хэмээх боловсроогүй үржлийн эс ажиглагдана.

Энэ үеэс эрэгтэй эмэгтэй гаднах бэлгэ эрхтэн ялгагдаж эхэлнэ.

Chapter 38   10 Weeks: Rolls Eyes and Yawns, Fingernails & Fingerprints

Ураг 9 - 10 долоо хоногт огцом өсөж жин нь 75 хувиар нэмэгдэнэ.

10 дахь долоо хоногт нүдний зовхинд цочрол өгөхөд нүд нь доош эргэнэ.

Ураг энэ үед эвшээх, амаа ангайх, хамхих үйлдэл хийнэ.

Ихэнх ураг баруун гарын эрхийгээ хөхдөг.

Хүйд орсон гэдэсний хэсгүүд хэвлийн хөндийд буцаж орно.

Ихэнх ясанд ясжилт үргэлжилнэ.

Гар хөлийн хуруунд хумс үүсэж эхэлнэ.

Үр тогтсоноос хойш 10 дахь долоо хоногт хурууны онцлог хээ бүрэлддэг. Энэ л давтагдашгүй хурууны хээгээр тухайн хүнийг бусдаас хэзээ ч ялгаж болдог.

Chapter 39   11 Weeks: Absorbs Glucose and Water

11 дэх долоо хоногт хамар, уруул бүрэн хэлбэржинэ. Хүний биеийн бусад хэсэгтэй адил амьдралын үе бүхэнд уруул, хамар ч өөрчлөгдсөөр байх болно.

Ургийн гэдэс нь ургийн залгисан ус, глюкозыг шингээж эхэлнэ.

Хүүхдийн хүйс үр тогтох үед нэгэнт шийдэгддэг боловч одоо гаднах бэлгэ эрхтнээр нь хүйсийг нь ялгах боломжтой болсон байна.

Chapter 40   3 to 4 Months (12 to 16 Weeks): Taste Buds, Jaw Motion, Rooting Reflex, Quickening

Ургийн жин 11 - 12 дахь долоо хоногт 60 орчим хувиар нэмэгдэнэ.

12 долоо хоног өнгөрснөөр жирэмсний эхний гурван сар төгсөнө.

Энэ үед амны хөндий дотор амт мэдрэгчүүд бий болно.
Эхээс төрөхөд амт мэдрэгчүүд зөвхөн хэл, тагнайд л үлдсэн байна.

Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн 12 дахь долоо хоногоос эхэлж, 6 долоо хоног үргэлжилнэ.

Шинэ төрсөн хүүхдийн гэдэсний анх ялгарах бодисыг зунгаг гэдэг. Зунгаг нь хоол боловсруулах фермент, уураг, хоол боловсруулах системээс гуужсан амьгүй эсүүдээс бүрдэнэ.

Дээд мөчийн урт нь 12 дахь долоо хоногт биеийн урттай зохистой харьцаандаа бараг хүрсэн байна. Доод мөч зохих харьцаандаа хүртэл арай илүү хугацаа шаардагдана.

Одоо ургийн ар нуруу ба толгойн оройгоос бусад бүх хэсэг зөөлөн хүрэхийг мэдэрч хариу үйлдэл хийнэ.

Энэ үед хүйсээс хамаарсан хөгжлийн ялгаа ажиглагдаж эхэлнэ. Жишээлбэл эмэгтэй ураг эрэгтэйгээсээ илүү олон удаа эрүүгээ хөдөлгөнө.

Өмнө нь амны орчим цочрол өгөхөд арагш зайлах хариу үйлдэл хийж байсан бол одоо харин цочрол өгсөн зүг рүү эргэж амаа ангайна. “Чиглүүлэх рефлекс” гэдэг энэ хариу үйлдэл төрсний дараа ч хадгалагдаж, хөхүүлэх үед ээжийнхээ хөхийг олж үмхэхэд нь хэрэг болдог.

Хацарт өөх хуримтлагдаж эхлэн, нүүр хэлбэржих нь үргэлжилж, шүд үүсэж эхэлнэ.

15 дахь долоо хоногт чөмгөнд цус үүсгэгч эсүүд үржинэ. Цусны эсийн ихэнх нь чөмгөнд үүснэ.

Үр хөврөл 6 дахь долоо хоногоосоо хөдөлж эхэлдэг ч эх нь үрийнхээ хөдөлгөөнийг 14 – 18 дахь долоо хоногоос л мэдэрдэг. Энэ үйл явдлыг хүмүүс “хүүхэд хөдөллөө” гэлцдэг.

Chapter 41   4 to 5 Months (16 to 20 Weeks): Stress Response, Vernix Caseosa, Circadian Rhythms

16 дахь долоо хоногт хэрвээ эмчилгээний шаардлагаар ургийн хэвлийг зүүгээр хатгавал цусанд нь норадреналин буюу норэпинефрин даавар ялгарч түгшүүр цочролд орсны шинж тэмдэг илэрнэ. Нярай хүүхэд, насанд хүрэгсэд ч ийм төрлийн цочролд ороход дээрх даавар ялгардаг.

Амьсгалын системд гуурсан хоолойн салаа бараг бүрэлдэж гүйцнэ.

Энэ үед ураг цагаан бодисоор бүрхэгдэж хамгаалагдсан байна. Цагаан бодис нь ургийн арьсыг амнион шингэнд цочрохоос хамгаална.

19 дэх долоо хоногоос ургийн хөдөлгөөн, амьсгал, зүрхний цохилт цусны эргэлт болок хоногийн хэмнэлд орно.

Chapter 42   5 to 6 Months (20 to 24 Weeks): Responds to Sound; Hair and Skin; Age of Viability

20 дахь долоо хоногт бүрэн хөгжсөн дотор чихний кокле гэдэг сонсголын эрхтэн өсөж томорсоор гүйцэд хэмжээндээ хүрнэ. Энэ мөчөөс ураг өдөр өдрөөр янз бүрийн шинэ дуу авиа мэдэрнэ.

Зулайд үс ургаж эхэлнэ.

Арьсны бүх давхарга, бүтэц, булчирхай, үсний уутанцар хүртэл одоо боловсорсон байна.

Үр тогтсоноос хойш 21 - 22 дахь долоо хоногт уушги агаар амьсгалах чадвартай болж эхэлдэг. Энэ үеэс зарим ураг эхийн биеэс гадуур амьдрах чадвартай байдаг учраас энэ үеийг ургийн бие даан амьдрах чадвартай нас гэж үздэг. Эмнэлгийн шинжлэх ухааны урт удаан хөгжлийн үр дүнд эдүгээ дутуу төрсөн хүүхдийг амьдруулах боломжтой болоод байна.

Chapter 43   6 to 7 Months (24 to 28 Weeks): Blink-Startle; Pupils Respond to Light; Smell and Taste

24 дэх долоо хоногт зовхи дахин нээгдэж, нүд нь анивчдаг болно. Огцом чанга дуу чимээ аваад анивчих үйлдэл эмэгтэй урагт эрэгтэйгээсээ эрт төлөвшдөг.

Зарим судлаач хэт чанга дуу чимээ ургийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болно гэж дүгнэсэн байна. Юуны өмнө зүрхний нь цохилт урт хугацаагаар нэмэгдэж, хэт их шингэн залгилах, улмаар зан төлөв ширүүсэж болно. Хэт чанга дуу авианы нөлөөнд удаан байснаас ургийн сонсгол алдагдаж болно.

Ургийн амьсгалын тоо минутад 44 удаа амьсгал авах, гаргах хүртэл нэмэгдэж болно.

Жирэмсний сүүлчийн гурван сард тархи түргэн томрох агаад ургийн хэрэглэж буй нийт энергийн 50 гаруй хувийг хэрэглэнэ. Тархины жин 400 – 500 хувь нэмэгдэнэ.

26 дахь долоо хоногт нүднээс нулимс гардаг болно.

Хүүхэн хараа 27 дахь долоо хоногт гэрэлд хариу үйлдэл хийдэг болно. Үүнээс хойш бүх амьдралын турш торлогт хүрэх гэрлийн хэмжээ энэ хариу үйлдлээр зохицуулагдана.

Үнэр мэдрэхэд шаардлагатай бүх элемент бүрэн боловсорсон байна. Дутуу төрсөн хүүхдүүд дээр хийсэн судалгаагаар үр тогтсоноос хойш 26 долоо хоног гэхэд үнэр ялгаж чадаж байгааг тогтоожээ.

Амнион шингэнд чихэрлэг амттай бодис хийхэд шингэн залгих тоо нэмэгдэнэ. Харин гашуун амттай бодис хийхэд залгих нь багасна. Мөн нүүр царайгаа ч ярвайлгах зэргээр хувиргана.

Ураг хөлөө солбин алхах мэт хөдөлгөөн хэд хэдэн удаа хийж “сальто” эргэлт хийнэ.

Ургийн арьсан доорх өөхөн давхарга нэмэгдэх тусам арьсны нугалаас багасна. Өөх нь төрсний дараа биеийн температураа хадгалах, хэрэглэх энергиэ хуримтлуулахад амин чухал шаардлагатай.

Chapter 44   7 to 8 Months (28 to 32 Weeks): Sound Discrimination, Behavioral States

Ураг 28 дахь долоо хоног дээрээ дууны бүдүүн нарийныг ялгах чадвартай болсон байдаг.

30 дахь долоо хоногт ураг дунджаар цагийн 30 – 40 хувьд амьсгалах хөдөлгөөн хийнэ.

Жирэмсний сүүлийн 4 сард ураг тодорхой хугацаанд чиглэл бүхий хөдөлгөөн хийж байгаад, тодорхой хугацаанд завсарлаж амарна. Энэ бүх үйл ажиллагаа нь ургийн төв мэдрэлийн систем улам бүр нарийн зохион байгуулалттай болж хөгжиж байгааг илтгэнэ.

Chapter 45   8 to 9 Months (32 to 36 Weeks): Alveoli Formation, Firm Grasp, Taste Preferences

Барагцаагаар 32 дахь долоо хоногт уушгинд альвеол буюу уушгины цулцангууд бүрэлдэж эхэлдэг. Эдгээр нь хүүхдийг 8 нас хүртэл хөгжинө.

35 дахь долоо хоногт ураг гараа чанга атгадаг болно.

Ямар үнэртэй бодисын нөлөөнд байснаас шалтгаалан төрсний дараа ямар үнэрт дуртай байх нь тодорхойлогддог бололтой. Ээж нь жирэмсэн үедээ чихэр өвсний ханданд амт оруулдаг гоньд хэрэглэж байсан бол хүүхэд нь төрснийхөө дараа гоньдонд дуртай байх нь ажиглагдсан. Харин гоньд хэрэглэж байгаагүй эхийн хүүхэд гоньдонд бас дургүй байх нь харагдсан.

Chapter 46   9 Months to Birth (36 Weeks through Birth)

Ураг төрөх болохоороо “эстроген” хэмээх даавар их хэмжээгээр ялгаруулж, хүүхэд төрөх үйл явц эхэлдэг.

Энэ үед эхийн сав хүчтэй агшиж, хүүхэд төрнө.

Хүний хөгжил үр тогтохоос эхлээд, төрөх хүртэл, дараа нь түүнээс хойш ч тасралтгүй үргэлжилдэг цогц, динамик үйл явц юм. Хэвлий дэх хөгжлийн үе хүний насан туршийн эрүүл мэндэд шийдвэрлэх нөлөө үзүүлдгийг сүүлийн үеийн нээлтүүд харуулж байна.

Хүний эрт үеийн хөгжлийн тухай бидний мэдлэг ахихын хэрээр төрөхийн өмнөх ба төрсний дараах үеийн хүний эрүүл мэндийг хамгаалах бидний боломж ч сайжирсаар байх болно.